01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 8, 17:05 | СПОРТ
Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбалын тушаалаар, 2025 онд зохион байгуулах Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох баг өчигдөр бүрдлээ. Урьдчилсан шатны тэмцээнийг ирэх тав, зургадугаар сард Шри Ланка улсын Коломбо хотод зохион байгуулах юм. Манай шигшээ багийг “D” хэсэгт хуваарилжээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүндий ахлах дасгалжуулагчаар О.Баярцогт, туслахаар Д.Пүрэвдорж, Ц.Чинзоригт, Ч.Ижилболд нарыг сонгожээ.
Харин Д.Дэлгэрням, О.Энхбаатар, А.Ананд, А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, Г.Баттөр, О.Эрдэнэцогт, А.Тэмүүжин, Б.Болдбаатар, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, Т.Санчир, О.Сэргэлэн, Б.Билгүүн, Т.Ууганбаяр, О.Очирбат, Ц.Азбаяр, Н.Батбаяр, Ш.Энхийн-Од, Г.Насанжаргал нар шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагджээ.
Манай улсын шигшээ баг 2018 оны Жакартагийн Азийн наадмаас хойш бүрдэж, олон улсын тэмцээнд оролцоогүй билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ