30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 24, 5:05 | Эрүүл мэнд
Германы Тюбингений их сургуулийн судлаачид саажилттай хүмүүсийн амьдралыг өөрчлөх нээлт хийлээ.
Тодруулбал, бүрэн саажилттай гэж оношлогдсон 36 настай герман эр (K1 өвчин) тийм, эсвэл үгүй гэдэг хариултыг нүдний хөдөлгөөнөөр л өгч чаддаг байв. Тархины суулгацын ачаар K1 өвчтөн гэр бүлийнхэнтэйгээ бүрэн харилцах боломжтой болжээ.
Эмч нар тархины дээр байрлах моторын кортекс буюу хөдөлгөөнийг удирдах хэсэгт тус бүр 1.5 мм хэмжээтэй хоёр бичил чип суулгасан байна. Энэ нь тархины дохиог хүлээн авч, шинжилснээр команд болгон хувиргадаг аж. Суулгац тавьснаас хойш гурван сарын дараа өвчтөн бичил чипийн холбогдсон төхөөрөмжийн тусламжтайгаар үсэг, үг хэлж, ярьж сурчээ.
Оюуны бүрэн чадамжтай боловч саажилттай хүн анх удаа бүтэн өгүүлбэрээр ярих боломж бүрдсэнийг судлаачид ийнхүү онцолж байна.
Эх сурвалж: Interestingengineering.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ