03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 20, 15:03 | НИЙГЭМ
Монголын циркчидийн II чуулга уулзалтыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулах талаар холбогдох төлөөлөл нь өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тус чуулганд Монгол циркийн хөгжлийн төв, Монгол циркус энтертайнмэнт төв, Монголын циркчидийн холбоо, Монгол Улсын Консерваторийн бүжиг, циркийн мэргэжлийн сургууль зэрэг 30 байгууллага оролцох бөгөөд энэ үеэр ТУЗ-ийн гишүүд, нэгдсэн удирдлагаа сонгох аж.
Монголын циркчид дэлхийн 150 гаруй орноор 5000 гаруй удаа тоглолт хийжээ. Олон улсын А зэрэглэлийн тэмцээн, уралдаанд тогтмол байр эзэлдэг байна. Олон улсад гайхагддаг энэхүү үзүүлбэрээ ард түмэндээ хүргэж чадахгүй байгаа нь харамсалтай гэдгийг хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Монгол Улсын Консерваторийн Бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн Циркийн тэнхимийн эрхлэгч Ю.Гэрэлбаатар “Циркийн урлагт аюулгүй байдлыг хангасан байр, талбай чухалд тооцогддог. Манай салбарт тулгарч буй гол асуудал нь энэ. Үүнийг шийдэхийн тулд нэгэн зорилго, нэгдсэн удирдлага хэрэгтэй байна” хэмээлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ