“Rust” кино багийнханд торгуулийн дээд хэмжээ оноов

| Нийтэлсэн Apr 21, 11:11 | Кино, жүжиг

Үзсэн : 319

alec baldwin firearm

"Rust" киноны продюсер, жүжигчин Алек Болдуины сургуулилалтад ашигласан буу нь сумтай байсны улмаас зураглаач Халина Хатчинс амиа алдаж, найруулагч Жоэл Соуза шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Осол 2021 оны аравдугаар сард болсон бөгөөд Алек Болдуин бууг жинхэнэ сумтай байсныг мэдээгүй гэсэн мэдүүлгээ өдийг хүртэл өөрчлөөгүй юм.

Тэгвэл АНУ-ын Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын товчооноос гаргасан тайланд тус кино багийхныг эл хэргийг санаатайгаар үйлдсэн гэж дүгнэн, торгуулийн дээд хэмжээ болох 137 000 ам.доллар ногдууллаа.

Эх сурвалж: Usatoday.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол