24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 22, 12:12 | ДЭЛХИЙ
Реппер A$AP Rocky буюу Раким Ателестон Майерсыг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон буудалцаантай холбогдуулан орон нутгийн цагаар лхагва гарагт баривчилсан байна. Түүнийг найз бүсгүй, дуучин Рианнагийн хамт олон улсын нисэх онгоцны буудалд хамт байхад нь саатуулсан талаар Лос-Анжелесийн цагдаагийн газраас мэдээлжээ. Хосууд арлын улс болох Барбадост амраад, хувийн онгоцоороо ирсэн нь тэр байж.
Майерс өмнө нь энэхүү хэргээр шалгагдаж байсан ч 550 мянган ам.долларын барьцаатайгаар суллагдсан. Тэрбээр арваннэгдүгээр сарын 6-нд Селма өргөн чөлөөний ойролцоо танилтайгаа маргалдсаны улмаас буудалцжээ. Хохирогчийн мэдүүлснээр түүнийг хоёр найзтайгаа явж байхад нь Майерс таарч, маргаан үүсгэсэн байна. Улмаар гар буу гарган 3-4 удаа буудсан бөгөөд зүүн гартаа шархадсан аж.
Өдгөө 33 настай A$AP Rocky өмнө нь 2019 онд Шведэд хамт явсан хүмүүстэйгээ нийлэн гудамжинд хоёр залуутай зодолдсоны дараа баривчлуулж байв. Түүнийг танхайн хэрэгт буруутгаж, тэнсэн харгалзах ял оноон, 1000 гаруй ам.долларын нөхөн төлбөр шаардаж байжээ.
Эх сурвалж: BBC
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ