01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 12, 17:05 | НИЙГЭМ
“Хүн урдах ажлаа чин сэтгэлээсээ хийхэд гадаадад, Монголд ч боломж бий. Гагцхүү ямар ч ажлыг голж, шилэлгүй, тууштай хийхийг л гол шугамаа болгодог” хэмээн ярих эл бүсгүйг Ц.Оргилмаа гэдэг. Тэрбээр яг энэ л зарчмаараа гал тогоонд арав гаруй жил ажиллаж буй. Өдгөө 37 настай, дөрвөн хүүхдийн ээж, бас япон хоолны газрын ахлах тогооч болжээ.
Гэсэн ч Ц.Оргилмаа хоолны газрын зовлон, жаргалыг мэддэг учраас одоо ч ресторандаа шаардлага гарвал ажлынхаа зав зайгаар аяга, таваг, шалаа угаах, бэлтгэл зэргийг төвөггүй хийчихдэг. Түүний тусч, хичээнгүй эл зан чанар нь олон жилийн өмнө япон тогоочийн хараанд өртсөнөөр тогооч болох замналаа эхлүүлсэн учраас биеэ ийн тоодоггүй аж.
Эдүгээ Ц.Оргилмаа 100 гаруй нэр, төрлийн япон хоол хийж сурсан, цаашид ч ази, европ зоогоор мэргэших зорилготойгоо хэлнэ лээ.
Хичээл, зүтгэл эзнээ хэзээ ч гомдоодоггүйн адил Ц.Оргилмаагийн хөдөлмөрийг байгууллага нь үнэлж, саяхан хоёр өрөө байраар шагнасан нь түүний амьдралдаа авсан хамгийн том бэлгүүдийнх нь нэг. Тун удахгүй нөхөр, дөрвөн хүүхдийнхээ хамт тэрбээр шинэ байрандаа нүүж орохоор төлөвлөснөө ярив.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Bayaraa - [103.229.120.153]
1 жилийн өмнө
Ymar restaurant ve
ХариулахЗочин - [66.181.190.130]
1 жилийн өмнө
Тууштай.дайчин сэтгэлтэй байхан бүх зүйл болнодоо.Амжилт.
ХариулахOyungerel - [202.55.188.90]
1 жилийн өмнө
Mini dvv mundag shvv dvvdee amjilt
ХариулахJakaa jakaa - [103.57.93.165]
1 жилийн өмнө
Vnher hvn gdg neg l yumandaa tuushtai bhd bolno ymar mundag egch be bayr hvrgey ilvv ih amjilt hvsey 🌹🌹
Хариулах