01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 28, 12:12 | Сонин хачин
Рэппер Дожа Кат энэ сард Өмнөд Америкийн хотуудаар аялан тоглолт хийж буй. Төлөвлөгөөний дагуу тэрбээр гуравдугаар сарын 22-нд Парагвайд жил бүр зохиогддог “Асунсионико” хөгжмийн наадамд оролцох байсан ч их хэмжээний үер болсны улмаас цуцлагджээ. Үүнээс үүдэн тус улсын шүтэн бишрэгчид нь орхигдсон мэт мэдрэмж авснаа илэрхийлжээ. Нэгэн шүтэн бишрэгч нь "Парагвайн ганц ч зураг, жиргээ, инстаграмын түүх байхгүй. Биднийг үл тоомсорлосон" хэмээн дургүйцэв. Дожа үүнд твиттер хуудсаараа дамжуулан уучлалт гуйжээ.
Аюулгүй байдлын үүднээс шоугаа цуцалсныхаа хариуд иймэрхүү коммент авсан нь түүний сэтгэл санаанд хүндээр нөлөөлсөн бололтой. Тэрбээр "Би больё, зүгээр л алга болмоор байна. Та нарын итгэл ч надад хэрэггүй" хэмээн жиргэжээ.
Дожа твиттер хуудасныхаа нэрийг "Би болилоо" хэмээн өөрчилсөн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ