“Реал Мадрид” аваргуудын лигийн шигшээд шалгарлаа

| Нийтэлсэн May 5, 9:09 | СПОРТ

Үзсэн : 378 1

01g28fz2xe51e3k3c935Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн хагас шигшээгийн сүүлийн тоглолт тавдугаар сарын 4-5-нд шилжих шөнө боллоо. Эл тоглолт Испанийн “Реал Мадрид”, Английн “Манчестер сити” багийн хооронд болсон юм.

Өмнөх тоглолтод Английн баг 4:3-аар ялж, тоглолтыг давуу байдалтай эхлүүлжээ. Өнгөрсөн шөнийн тоглолтод ч “Сити” эхний гоолыг оруулан улмаар нийлбэр дүн 5:3-ын харьцаатай болсон билээ. Гэтэл тоглолтын 90 дэх минутад “Реал Мадрид”-ын бразил довтлогч Родриго хоёр ч гоол оруулан тоглолтыг тэнцүүлжээ. Улмаар нэмэлт цагт “Эзэн хааны баг”-ийн довтлогч Карим Бэнзэмагийн оруулсан гоолын ачаар “Реал Мадрид” аваргуудын лигийн шигшээд шалгарав.

Тэд тавдугаар сарын 28-нд Францын Сен-Дени хотод байрлах “Stade de France” цэнгэлдэхэд Английн “Ливерпүүл” клубийн эсрэг ийнхүү тоглох боллоо.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол