24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 6, 16:04 | Технологи
Монгол Улс дижитал болох зорилт тавин, хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрүүлсөн. Үүний үр дүнд иргэд төрийн цөөнгүй үйлчилгээг саадгүй, хялбараар авч буй. Үүний тод жишээ нь, мэдээллийн технологид суурилсан “Е-Mongolia” төрийн үйлчилгээний цахим систем юм. Эл системийг хөгжүүлэхдээ дэлхийд цахим хөгжлийн бодлогоороо тэргүүлэгч Эстони улсын туршлагыг судалсан байдаг.
Тэгвэл тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Цахим Засаглал” академийн гүйцэтгэх захирал Ханнес Асток дөрөвдүгээр сарын 5-10-нд манай улсад айлчилж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, санал солилцсон бөгөөд "Монголчууд төрийн үйлчилгээг гар утаснаасаа авч байгаа нь олон улсад сайн жишиг болсон” хэмээн онцлов.
Түүнчлэн цаашид салбарын хүний нөөц, төрийн алба хаагчдын цахим мэдлэг, чадварыг сайжруулах, ре-инженеринг бүхий дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлд эрчимтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Ре-инженеринг гэдэг нь ихэвчлэн бизнес загварт яригддаг бөгөөд тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд дахин төлөвлөх, илүү сайн хувилбар боловсруулах үйл явцыг хэлдэг аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ