24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 5, 16:04 | Lifestyle
Исламын хуанлийн хамгийн ариун сар болох Рамадан энэ онд дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ны хооронд тохиож байна. Дэлхий дээрх 1.8 тэрбум лалын шашинтнууд Рамадан сараа өнгөрсөн баасан гаргийн үдшээр албан ёсоор эхлүүллээ. Бүтэн сарын турш нар мандахаас жаргах хүртэл “мацаг барих” ёс дагадаг бөгөөд энэ хооронд балга ус ч уухгүй байх хатуу дэгтэй. Энэ нь хижра буюу Ислам он тооллын ес дэх буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд “буусан” сар юм.
Шашны энэхүү уламжлалт ёс нь хүнд хэцүү үед бэрхшээлийг хамтдаа даван туулж, эв нэгдэлтэй байхыг бэлгэддэг. Хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийхийг цээрлэдэг. Түүнчлэн Рамаданыг эргэцүүлэн бодох сар, өөрийгөө хөгжүүлэх сар, буяны сар гэхчлэн нэрлэдэг аж. Ариун сараар хүмүүс залбирал, уншлагаар оюунаа “ундаалж”, буяны үйл хийх, мөргөл үйлдэх, бусдыг энэрэх, харилцаа холбоогоо сэргээхэд илүү шамддаг байна.
Арабын ертөнцийн ихэнх орнуудад цар тахал гарсантай холбогдуулан өнгөрсөн хоёр жилд хөл хорио тогтоож, Рамадан сарын тусгай мөргөлийг гэр, гэртээ үйлдэхийг сүсэгтэн олондоо уриалж байсан. Харин энэ жилээс хөл хорио суларч буй тул харьцангуй өргөн хүрээнд тэмдэглэж, сүм хийдүүд нь хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Naeem Ijaz - [36.255.40.172]
1 жилийн өмнө
Nice Post Muslims can't be eat or drink any thing strictly in Fast of Ramazan for 30 Days
Хариулах