Quiza “Олуулаа” тоглолтоо хийнэ

| Нийтэлсэн Mar 17, 6:06 | ЭНТЕРТАЙНМЕНТ

Үзсэн : 239

quiza

Ая зохиогч, рэппэр Quiza-гийн фэнүүдэд баяртай мэдээ дуулгахад, тэрбээр “Олуулаа” тоглолтоо энэ сарын 26-ны 18.00 цагт толилуулах гэнэ. “Aurug place”-д болох тоглолтод Quiza уран бүтээлээ сонордуулахаас гадна дууных нь үгийг бичсэн хамтлаг, дуучид оролцох юм байна.

Тухайлбал, Төрийн шагналт дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, дуучин Д.Уламбаяр, залуу дуучин О.Энх-Эрдэнэ, Ж.Ариунжаргал нар ая дуугаа өргөх аж. Тоглолтын тасалбарын үнэ 200 000 төгрөг бөгөөд ticket.mn-ээр захиалаарай.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол