08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 7, 12:12 | Эдийн засаг
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний төрөл садан болон түүний охидод АНУ хориг тавьжээ. Түүнчлэн энэхүү жагсаалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон том банкнуудын эздийн нэр ч багтсан байна.
Эдгээр хоригийг Оросын цэргүүд Бучад болсон халдлагын үеэр энгийн ард иргэдийн аминд хүрсэн учир тавьсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
Путины охид болох Катерина Тихонова болон Мариа Воронцова нарын эд хөрөнгөд нь ийн хориг тавиад буй. АНУ-ын мэдээлж байгаагаар Путин өөрийн хөрөнгөө хамаатан садан болон ойр дотнын хүмүүсийн нэрээр хадгалсан байж магадгүй хэмээн хардаж буй гэжээ. Эдгээр хөрөнгө нь АНУ болон бусад улс оронд ч байж магадгүй гэж тооцоолсон аж.
Харин Британийн хувьд ОХУ-ын найман нэр бүхий олигархад хориг тавьжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ