08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 23, 6:06 | Бусад
Орос, Украины хоорондын зэвсэгт мөргөлдөөнтэй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон тус улсын өндөр албан тушаалтнуудын эсрэг тавих хориг арга хэмжээ улам нэмэгдсээр байна.
"Шехеразад" хэмээх дарвуулт онгоцны тал хувь нь Путины бие хамгаалагчид болон Холбооны аюулгүй байдлын албаныхны эзэмшилд байдгийг илрүүлжээ. Италийн Баялгийн менежментийн фирмд бүртгэлтэй уг хөлөг нь 140 метр урт, зургаан тавцан, усан сан, биеийн тамирын заал, рашаан сувилал, нисдэг тэрэгний хоёр зогсоолтой аж.
Хойд хөршийн тэргүүн жилийн 140 мянган ам.долларын орлоготой хэмээн зарласан ч түүний бодит хөрөнгө нууц хэвээрээ. Тус улсын Авлигатай тэмцэх сан Владимир Путинээс дарвуулт онгоцыг яаралтай хураахыг Италийн эрх баригчдад санал болгов.
Эх сурвалж: News.naver.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ