08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 6, 16:04 | И-спорт
Дэлхийн и-спортын томоохон төрөл болох “PUBG мобайл”-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнд одоогийн байдлаар Монгол Улсын “Stalwart Esports” баг 196 оноотойгоор тэргүүлж байна. Тус тэмцээн Ази тивийн шилдэг 20 багийн дунд үргэлжилж буй. Тэгвэл Монгол Улсыг төлөөлж, “Stalwart Esports, “Seal Esports”, “IHC Esports”, “Savage Esports” багууд оролцож байгаа юм.
"PUBG мобайл”-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд тоглолтыг тэргүүлж буй манай “Stalwart Esports”-ын араас мөн л Монголын “Seal Esports”, “IHC Esports” баг жагсаж буй аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ