“Промон трейд” компани 40 мянган тонн яс боловсруулжээ

| Нийтэлсэн Apr 26, 17:05 | Эдийн засаг

Үзсэн : 219 1

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаар ахлуулсан зарим гишүүн “Промон трейд” ХХК-ийн яс боловсруулах үйлдвэртэй өчигдөр танилцжээ.

Тус үйлдвэр нь малын гаралтай яс, хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, мах, ясны гурил, техникийн тос, органик бордоо гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж.

Тэд 70 гаруй махны үйлдвэрээс түүхий эд болох хаягдал ясаа худалдан авдаг юм байна. Хоногт 100 тонн түүхий эд боловсруулж, 20 орчим тонн тос, 40 тонн мах, ясны гурил, бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 40 мянган тонн түүхий эд боловсруулжээ.

Манай улс жилдээ 16 орноос 11 сая ам.долларын саван импортолдог гэнэ. Техникийн тос нь саван болон лааны гол түүхий эд тул цаашид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортыг бууруулах боломжтойг албаны хүмүүс хэллээ.  

uih

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол