08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 25, 10:10 | СПОРТ
CS:GO-ийн дэлхийн чансааны III-т эрэмбэлэгдэж буй “Shiro” тэргүүтэй залуус АНУ-ын “Cloud 9” байгууллагын нэрийн дор тоглох болжээ. Тэд өмнө нь ОХУ-ын “Gambit”-ийн өмнөөс тоглодог байсан бөгөөд Украины дайнтай холбоотойгоор Орос ивээн тэтгэгчтэй багуудыг тэмцээнд оруулахгүй болсон юм. Тийм учраас “Gambit”-тай гэрээгээ цуцалж, шинэ ивээн тэтгэгчийн “эрэлд” гараад байсан аж.
We finally signed CS:GO Players. pic.twitter.com/MawBtLf3fX
— Cloud9 (@Cloud9) April 24, 2022
“Cloud 9” нь CS:GO-ийн төрөлд өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш баггүй байсан юм байна. Тэдгээр орос залуу тус байгууллагын нэрийн өмнөөс тоглох болсон нь 2018 оноос хойшхи тус байгууллагын хамгийн шилдэг нь боллоо гэж олон хүн үзэж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ