Play off-ын эхний шатнаас хоёр баг “мултарлаа”

| Нийтэлсэн Apr 28, 14:02 | СПОРТ

Үзсэн : 391

АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигийн Play off-ын эхний шатны хоёр тоглолт өнөөдөр болж, хожигдсон багууд улирлаа дуусгалаа.

Өнгөрсөн жилийн аваргууд болох “Milwaukee bucks” энэ оны эхний шатны учраа баг “Chicago bulls”-ийг 116:100-гаар хожиж, цувралыг 4:1-ийн харьцаатай төвөггүй дуусгав. Гэвч багийн гол тоглогчдын нэг Крис Миддэлтон бэртэж, тодорхойгүй хугацаагаар талбайд гарах боломжгүй болжээ.

Харин өрнөд бүсийн хамгийн халуухан цувралуудын нэгээр тооцогдож байсан “Golden state warriors” болон “Denver nuggets” багийн цуврал 4:1-ийн харьцаатай явагдаж өндөрлөлөө. Уг шийдвэрлэх тоглолтод Никола Иокичоор ахлуулсан “Denver nuggets” тэргүүлж байсан ч IV үед тэрбээр таван алдаатай болж, тоглолт нь хязгаарлагдсан. Эсэргээр "Алтан мужийн дайчид"-аас лигийн нүүр царай Стэфэн Көрри тоглолтыг гайхалтай дуусгаж, 102:98-ийн харьцаатай хожсон юм.

Ийнхүү I шатанд дөрвөн цуврал үлдлээ.

jokic

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол