“Платоных шиг дурлал”-д умбах уу

| Нийтэлсэн Mar 10, 9:09 | Боловсрол

Үзсэн : 252

“Платоных шиг дурлал”-д умбах уу

Хэвлэлтээс гараад удаагүй байгаа “Платоных шиг дурлал” ном нэрнээсээ л үл ижилслийг илтгэнэ. Редактор нь үүнийг холимог хуургатай зүйрлэв. Энэ нь тэгэхээр амт хужир нь таарсан, алаг ногоогоор хачирласан, хараад л арааны шүлс асгарам гэдэг шиг юм болов уу даа. Өвөрмөц өнгө аясаар бичсэн энэ номны агуулга нь бүхний эхлэл хийгээд төгсгөлийг илэрхийлэх ба постмодернизмын нэгэн шинэ үеийн төлөөлөл ч гэж болох.

Зохиогч нь Хүмбэр Ш.Эрдэнэтөр. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын тэргүүн хатагтай асан, тус улсын 67 дахь Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон нартай ярилцсан манай улсын ганц сэтгүүлч юм. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний томоохон албан тушаалтнуудтай хүүрнэлдэж чадсан нь түүний чансааг илтгэх биз ээ.

- Ингэхэд номоо яагаад “Платоных шиг дурлал” гэж нэрлэв?

- Платоник хайр гэж өрнөдийн ертөнцөд эрэгтэй, эмэгтэй хоёрын бэлгийн харилцаанд суурилаагүй, зөвхөн сэтгэл санааны харилцан таталцал бүхий романтик мэдрэмжийг хэлдэг юм. Эл романтик мэдрэмжийг хамгийн эрхэмсэг, тэнгэрлэг хайр гэж үзэх нь бий хэмээв.

273971100_2077613055727497_7425768238554971413_n

Ном дан богино өгүүллэгээс бүтээгүй, зохиогч эсээ, тэмдэглэл, дурсамж, элдэв бодрол бас шүлэг бичдэг байх нь. Эд бүгд эрхэмсэг агаад тэнгэрлэг хайр сэтгэлийн тухай аж.

Бүтээлийн өмнөтгөлд “Яг одоо 00.00... Янзтай юу, ай? Тэг, тэг, бөөн тэг. Гоё агшин, тийм үү? Үүнийг бичих хооронд алга болдог тэрхэн зуурын агшныг дүрслэх үгс амар олддоггүй. Гэтэл амьдрал агшнуудаас бүрддэг. Тэдгээр агшнуудад янз бүрийн бодол орж ирдэг, төрөл бүрийн үйл өрнөдөг...” гэхчлэн урсах нь унших сэдэл эрхгүй төрүүлнэ.

Ингээд шинэ номын сэрчигнэсэн хуудсыг имрэн суухыг таны таалалд үлдээе.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол