24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 29, 13:01 | СПОРТ
АНУ-ын сагсан бөмбөгийн дээд лиг NBA-ийн хасагдах шатны тоглолтууд явагдаж буй билээ. Эхний шатны зарим цуврал дууссан. Тэгвэл өнөөдөр лигт гурван тоглолт болж, “Philadelphia 76ers”, “Phoenix suns”, “Dallas mavericks” баг "айлын" талбайд өрсөлдөгчөө буулган авч, дараагийн шатанд шалгарлаа.
“Phoenix suns” багийн холбон тоглогч Крис Пол 14 удаа довтолж, нэгийг ч алдаагүй нь Play off-ын түүхэн дэх анхны тохиолдол болжээ. Өнөөдрийн бас нэгэн онцлох зүйл нь “Dallas mavericks”-ийн залуу од Лука Дончич замналдаа анх удаа Play Off-ын II шатанд шалгарч буй явдал байв.
Харин маргааш NBA-д “Memphis grizllies”, “Minnesota timberwolves” багийн тоглолт болно. Эл тоглолтод “Memphis” ялбал эхний шатны бүх цуврал өндөрлөх аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ