24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 21, 12:12 | Багийн спорт
АНУ-ын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн Play Off-ын эхний шатанд “Philadelphia 76ers” болон “Toronto raptors” таарч, эл цуврал Торонто хот руу шилжиж, тэдний гурав дахь тоглолт боллоо. Сонирхолтой тоглолт болсны эцэст хоёр багийн тооны харьцаа тэнцэж, цаг сунгасан юм. Үүний төгсгөлд “Philadelphia 76ers” багийн ахлагч супер од Жоэл Эмбийд довтлоход 0.9 секунд үлдсэн байсан бөгөөд түүний гурван онооны шидэлт амжилттай болж, 104:101-ийн харьцаатай ялж, цувралыг эрт дуусгахад ойртоод байна.
Түүнчлэн зүүн бүсийн хоёр цуврал өнөөдөр үргэлжилж байна. “Boston celtics” баг талбайдаа “Brooklyn nets”-ийг буулган авч 2:0-ээр тэргүүлж эхэлсэн бол “Chicago bulls” -ийнхэн “Milwaukee bucks” багийн талбайд зочилж, 114:110-ийн харьцаатай хожиж, цувралыг 1:1 болгон, талбайн давамгайллыг өөрсдөдөө эргүүллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ