01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 29, 13:01 | Уран зураг
Зураач О.Золбоотөгөлдөр “Алтан бийр-16” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр шалгарсан “Living with trauma” тэргүүтэй зургаан бүтээлээ багтаасан “Process” нэртэй NFT цуглуулга гаргажээ. Тус цуглуулгын бүтээлүүдийг дуудлага худалдаа болон нээлттэйгээр худалдаж буй. NFT худалдан авбал тухайн бүтээлийн 165х250 см хэмжээтэй эх хувийг нь болон зураачийн урлангаас хүссэн бүтээлээ 10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах эрх дагалдах юм байна. Мөн уран бүтээлч бие даасан үзэсгэлэнгээ гаргахдаа тусгай урилга илгээх гэнэ. Цуглуулгад багтсан бүтээлүүд нь хүн өөрийн сэтгэл зүйн гэмтэл болох аливаа траумагаа хүлээн зөвшөөрч, түүнийг даван туулах чадвартай байх талаар дүрсэлжээ. “Process” NFT-г octagon.mn-д байршуулжээ.
Зураач “Living with trauma” бүтээлээ өнгөрсөн онд “Сүнс урлал” үзэсгэлэндээ анх дэлгэсэн билээ. Хүн өөрийн трауматайгаа зоригтой нүүр тулан, түүнийгээ хүлээн зөвшөөрч, дасан зохицож чадвал өөрийгөө шинээр нээж, илүү хөгжих боломжтой гэсэн утга бүхий уран бүтээл аж.
"Living with trauma"
"Навчсын гуниг тээхэд"
"Бясалгахуй"
"Шороо махбод хийгээд мууг үл сонсохуй"
"Ус махбод ба мууг үл хэлэхүй"
"Агаар хийгээд үл харахуй"
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ