ОХУ-ын газрын тос, байгалийн хийг импортлохгүй

| Нийтэлсэн Mar 16, 10:10 | ДЭЛХИЙ

Үзсэн : 250

download
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас авах эрчим хүчний бүх бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа мэдэгджээ. Мягмар гарагт Украины эргэн тойрон дахь нөхцөл, байдлын талаар Цагаан ордонд үг хэлэхдээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрбээр "Өнөөдөр би АНУ Оросын эдийн засгийн гол судсыг онилоод байгааг зарлаж байна. Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортод хориг тавьж байна. Ингэснээр Оросын газрын тос АНУ-ын боомтууд руу нэвтрэх боломжгүй болно.  Бид дэлхий даяар, ялангуяа Европ дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргалаа. Европ дахь зарим түншүүд одоогоор ийм шийдвэр гаргахад бэлэн бус байгааг бид ойлгож байна. Цаашид эдгээр улс орнуудыг эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас хараат бус болгох чиглэлээр бид хамтран стратеги боловсруулна" гэлээ.
Мөн хувийн хэвшлийн компаниудад хандан Орос, Украины хямралаас үүдэн үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг уриалжээ. АНУ тэргүүтэй Европын орнуудад газрын тос, байгалийн хий сүүлийн 11 жилд тохиогоогүй хамгийн дээд үнэд хүрснийг мэдээлж байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол