ОХУ Киевийн ойролцоох довтолгооныг танана гэж мэдэгдэв

| Нийтэлсэн Mar 29, 23:11 | ДЭЛХИЙ

Үзсэн : 366

хэлэлцээрqnews

ОХУ, Украины Засгийн газрын төлөөлөгчид мягмар гарагт Туркийн Станбул хотноо ээлжит хэлэлцээрээ хийв. Эхний өдрийн уулзалт өндөрлөсний дараа Украины зарим хэсэгт цэргийн үйл ажиллагаагаа бууруулна гэж Москвагаас мэдэгдлээ.

Тодруулбал, хоёр орны хоорондын цаашдын итгэлцлийг нэмэгдүүлэхийн тулд Киев, Чернигов хотын ойролцоох довтолгооныг "үндсээр нь танана" гэж Думаас мэдэгдсэн байна.

Харин Украины зүгээс Киевийн аюулгүй байдлын баталгааны хариуд төвийг сахисан байр сууриа илэрхийлж, Крымийн маргааныг 15 жилийн дотор "хоёр талын хэлэлцээр"-ээр шийдвэрлэхийг санал болгожээ.

Хэдэн цаг үргэлжилсэн уулзалтын дараа Оросын багийнхныг ахлаж яваа төлөөлөгч Владимир Медиснки хэлэлцээрийг “бүтээмжтэй” боллоо гэж тодорхойлсон байна. Тэрбээр "Хоёр улсын Гадаад хэргийн яам мөргөлдөөнийг эцэс болгох тохиролцоонд хүрсэн тохиолдолд Путин, Зеленский нар уулзах боломжтой" гэдгийг нэмж хэлжээ.

ОХУ, Украины төлөөлөгчдийг хүлээн авсан Турк улсын Гадаад хэргийн сайд Станбулын хэлэлцээрийг "Өнгөрсөн сар гаруйн хугацаанд гарсан хамгийн чухал ахиц дэвшил" болохыг онцлов.  

Хэлэлцээр өнөөдөр үргэлжлээд, дуусах юм.

Эх сурвалж: Aljazeera

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол