30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 5, 12:12 | ДЭЛХИЙ
"Ковид-19”-ийн улмаас ОХУ цөөнгүй орон луу хийх шууд нислэгээ зогсоосон билээ. Тэгвэл тус улсын Засгийн газраас “найрамдалт” харилцаатай дэлхийн 52 улстай агаарын зорчигч тээврийн үйлчилгээгээ энэ сарын 9-нөөс эхлэн сэргээж байгаагаа өчигдөр зарлажээ. Гэхдээ “найрамдалт” харилцаатай орнуудад нь Украины түрэмгийлэлтэй холбоотой ямар нэгэн эдийн засгийн хоригийг тус улсад тавиагүйг ийнхүү нэрлэсэн бөгөөд үүний тэргүүн эгнээнд Монгол Улс багтжээ.
Энэ жагсаалтад Алжир, Афганистан, Аргентин, Бахрейн, Босни Герцеговин, Ботсвана, Бразил, Хятад, Коста Рика, Египет, Этиоп, Фижи, Хонконг, Израил, Энэтхэг, Индонез, Ирак, Ямайк, Йордан, Кени, Кувейт, Ливан, Лесото, Маврики, Мадагаскар, Малайз, Мальдив, Морокко, Мозамбик, Молдов, Монгол, Мьянмар, Намиби, Умард Солонгос, Оман, Пакистан, Перу, Филиппин, Саудын Араб, Сейшелийн арлууд, Серби, Шри Ланка, Сири, Тайланд, Танзани, Тунис, Турк, Уругвай, Венесуэл, Вьетнам, Зимбабве багтсан байна.
Эх сурвалж: Reuters
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ