08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 24, 22:10 | Улс төр
"Оскар" гардуулах ёслол нь урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг билээ. Дэлхий даяар олон сая үзэгчтэй энэхүү ёслолын 94 дэх удаагийн наадамд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг урих саналыг хөтлөгч Эми Шумер гаргажээ.
Комедиан бүсгүй Зеленскийд эфирийн цаг гарган, Украин улсад болж бүй үйл явдлын талаар үг хэлэх боломж олгохыг хүсжээ. Харамсалтай нь, түүний санаснаар болоогүй байна.
Ёслолыг зохион байгуулагчид ямар шалтгаанаар Зеленскийгээс татгалзсанаа мэдэгдээгүй ч Шумер улс төрийн нөхцөл, байдлыг онцолсон "наргиа" хэд хэдийг бэлдсэн гэнэ. Цаг үеийн хүнд хэцүү үйл явдлыг олонд хүртээмжтэй, хөнгөн хэлбэрээр түгээх ур чадвар шаардаж байгаа талаар ч тэрбээр дурджээ.
Эми Шумер нь Украинд болж буй үйл явдалд туслалцаа үзүүлэхээр хичээж буй ганц алдартан биш. ОХУ-ын цэргийн довтолгоо эхэлснээс хойш долоо хоногийн дараа Украйны уугуул америк жүжигчин Мила Кунис болон түүний нөхөр, жүжигчин Эштон Катчер нар дүрвэгсдэд туслахаар 35 сая ам.доллар цуглуулжээ.
Эх сурвалж: Bustle.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ