Оскар 2022: “CODA” дээд шагнал хүртлээ

| Нийтэлсэн Mar 28, 12:12 | ДЭЛХИЙ

Үзсэн : 622

coda2 qnews

Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Оскар 2022" наадам АНУ-ын Лос Анжелес хотноо сүр дуулиантай болж өндөрлөлөө. Тус наадмын хамгийн том шагнал болох шилдэг кино номинацыг “Apple”-ын шинэ уран бүтээл болох “CODA” хүртэв.

“Apple” компанийнхан тус киногоо “Apple TV Plus” үйлчилгээндээ зориулан бүтээлгэсэн бөгөөд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг хөндсөнөөрөө олны талархлыг хүлээгээд байна.

94 дэх удаагийн Оскарын наадамд дараах уран бүтээл “Шилдэг кино” номинацад нэр дэвшсэн билээ.

  • "Belfast"
  • "CODA"
  • "Don't Look Up"
  • "Drive My Car"
  • "Dune"
  • "King Richard"
  • "Licorice Pizza"
  • "Nightmare Alley"
  • "The Power of the Dog"
  • "West Side Story"

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол