Оскар 2022: “Dune” дөрвөн номинацад шилдэг боллоо

| Нийтэлсэн Mar 28, 11:11 | ДЭЛХИЙ

Үзсэн : 417

211022-dune-al-1229

Кино урлагийн академийн хамгийн шилдгүүдийг тодруулдаг 94 дэх удаагийн Оскарын наадам өнөөдөр Лос Анжелес хотын Холливуд дахь "Долби" театрт болж байна. Энэ жилийн ёслолын ажиллагааг хөтлөгч Эми Шумер, Ванда Сайкс, Регина Холл нар ёслол төгөлдөр нээж, эхлүүллээ. Одоогоор хэд хэдэн ялагч тодроод байна.

Шилдэг хүүхэлдэйн кино: "Encanto"

94 дэх удаагийн Оскарын наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор "Encanto" шалгарлаа.

Тус кино 120-150 сая ам.долларын өртгөөр бүтэж, нийт 251 сая ам.долларын ашиг орлого олжээ. "Encanto" хүүхэлдэйн кино мөн шилдэг дуу, шилдэг дууны найруулга төрөлд нэр дэвшсэн юм.

Одоогоор шилдгээр шалгарсан уран бүтээлчид:

  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Ариана ДеБосе (West side story)
  • Шилдэг эрэгтэй туслах дүр: Трой Коцур (CODA)
  • Шилдэг баримтат кино (богино хэмжээний): "The Queens of Basketball"
  • Шилдэг визуаль эффект: "Dune"
  • Шилдэг зураг авалт: "Dune"
  • Шилдэг олон улсын кино: "Drive my car"
  • Шилдэг продакшн ажил: "Dune"
  • Шилдэг дууны найруулга: "Dune"

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол