24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 24, 2:02 | ДЭЛХИЙ
2022 оны Оскарын шилдэг туслах дүрийн төрөлд “CODA” киногоор нэр дэвшсэн Трой Коцур сонсголын бэрхшээлтэй анхны эрэгтэй жүжигчин болов. "CODA" кино нь мөн “Apple” корпорацийн шилдэг зураг номинацид нэр дэвшиж буй анхны кино аж.
Найруулагч Кеннет Брана карьерынхаа туршид долоон өөр төрөлд нэр дэвшсэнээр түүхэнд бичигдлээ. Түүний "Belfast" кино шилдэг найруулагч, шилдэг эх зохиол, шилдэг зураг төрлүүдэд нэр дэвшиж буй.
“Jaws”, “Schindler’s list” зэрэг киногоороо алдаршсан найруулагч Стивен Спилберг “20th Century” студийн "West Side Story" киногоороо энэ оны Оскарт эргэн ирнэ. Тэрбээр 2012 онд "Lincoln" киноноос хойш анх удаа нэр дэвшиж байгаа юм.
Жэйн Кэмпион найруулагчийн "The Power of the Dog" кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшин жагсаалтыг тэргүүлжээ.
Нэр дэвшигчдийг танилцуулъя:
Дашрамд сонирхуулахад дуучин Лэди Гага “House of Gucci” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвших магадлалтай өндөр байсан. Энэ нь талаар болсонд шүтэн бишрэгчид сэтгэл дундуур байна.
Эх сурвалж: Cnbc.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ