24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 29, 15:03 | НИЙГЭМ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн 17 эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэрээ тэрбээр БНСУ-ын BBB компаниас түүнд бэлэглэсэн түргэвчилсэн чипт аппаратыг өрхийн эмнэлгүүдэд хандивласан юм.
Уг төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд голлох үүрэгтэй юм байна. Тодруулбал, “Ковид-19”-ийн түргэвчилсэн оношилгоо, PSA буюу түрүү булчирхай, CEA буюу ходоод, бүдүүн гэдэс, элэг, өндгөвчийн хавдрын маркер зэрэг найман төрлийн шинжилгээг хийх зориулалттай аж. Ингэснээр өрхийн эмнэлгүүдэд эдгээр оношилгоо, шинжилгээг хийх боломж бүрдэж буй гэсэн үг.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ