08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 8, 11:11 | Улс төр
НҮБ-аас ОХУ-ыг хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж Хүний эрхийн байгууллагын гишүүнчлэлээс хасжээ.
Тус байгууллагын Ерөнхий ассамблейд Оросын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх уриалгыг АНУ гаргасан бөгөөд санал хураалтад оролцсон 93 орны 58 нь дэмжжээ. Үүнийг ОХУ-аас НҮБ-д суугаа Элчин сайдын орлогч Геннадий Кузьмин хууль бус, улс төрийн зорилготой алхам гэж үзэв. Мөн тэрбээр Хүний эрхийн зөвлөлөөс өөрийн хүслээр гарахаа мэдэгдсэн аж.
Энэ талаар Украинаас НҮБ-д суугаа Элчин сайд Сергей Кислиця "Ажлаасаа халагдсаны дараа огцрох өргөдлөө өгдөггүй биз дээ" гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ