08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 16, 10:10 | ДЭЛХИЙ
ОХУ-ын Засгийн газраас гуравдугаар сарын 14-нөөс эхлэн инстаграмын хэрэглээнд хориг тавьжээ. Цахим сүлжээний хяналт хариуцдаг “GlobalCheck”-ийн мэдээлснээр тус улсын 80 сая гаруй хэрэглэгч инстаграм сүлжээний хоригт орсон байна.
Фэйсбүүк, инстаграм, WhatsApp зэрэг платформыг эзэмшдэг Мета компаниас гуравдугаар сарын эхээр ОХУ-ын цэргийн хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөний эсрэг цахим уриалга явуулахыг нийт хэрэглэгчдэдээ зөвшөөрсөн билээ. Үүний хариуд Думаас эдгээр платформуудад хориг тавихыг гуравдугаар сарын 7-нд зарласан.
Инстаграмын тэргүүн Адам Моссери твиттер хуудсандаа "Энэ шийдвэрийн улмаас 80 сая орос дотоод болон гадаад харилцаа холбоогоо тасалж байна. Мөн дэлхийн бусад оронд аж төрж буй иргэдийн 80 хувь нь эх орныхоо инфлүүнсэр, инстаграм хэрэглэгчдийг дагах боломжгүй боллоо. Маш буруу шийдвэр” гэж жиргэжээ.
Оросын инфлүүнсэрүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд инстаграмдаа "салах ёс" гүйцэтгэсэн зурвас нийтэлж, бусад платформ дээр дагахыг уриалсан аж. Мөн төрийн энэхүү хоригийг давахын тулд VPN программ хангамжийг татахыг уриалав.
Түүнчлэн Засгийн газраас гаргасан тус шийдвэрт хэрэглэгчид бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, загварын чиглэлээр контент бэлддэг инфлүүнсэр Карина Нигай, Британийн хөлбөмбөгийн Челси клубын тэргүүн, тэрбумтан Роман Абрамовичийн охин Софиа Абрамович, чинээлэг банкир Олег Тинков тэргүүтэй цахим орчинд нөлөөлөгчид, мөн зуу зуун хэрэглэгч өөрсдийн хуудастаа дайны эсрэг байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.theverge.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ