24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 22, 5:05 | Эрүүл мэнд
“Аnnieandre” цахим хуудас болон влог хөтөлдөг Америкийн сэтгүүлч бүсгүй хүүхдүүдийнхээ суралцдаг Калифорни дахь дунд сургуулийн үдийн цай нь ямар ч шим тэжээлгүй, түргэн хоол байдаг тухай шүүмжилжээ. Тэрбээр хэлэхдээ “АНУ дахь ерөнхий боловсролын олонх сургуульд буррито, тако, пицца, зарим тохиолдолд бургер хүртэл өгдөг. “Балиар” гэсэн байна.
Харин тэднийх Франц руу нүүснээр хүүхдүүд нь өдөр бүр шим тэжээллэг хоол иддэг болсон аж. “Дэлхийн аль ч орны сургуульд Франц шиг ийм олон төрлийн сыр, бяслаг үдийн хоолондоо оруулдаггүй байх” гэжээ.
Америк бүсгүйн адил манай ээж, аавууд ч сурагчдын "үдийн цай"-нд шүүмжлэлтэй ханддаг. Монголд 2021 оны байдлаар I-V ангийн 381 мянган сурагч “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдсан бөгөөд нэг хүүхдэд 900 төгрөг төсөвлөдөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн билээ. Гэсэн ч ерөнхий боловсролын сургуулиудын "үдийн цай" хүүхдүүдийн хэрэгцээ, шаардлагыг төдийлөн хангахгүй байгааг эцэг, эхчүүд шүүмжилсээр л байна.
Тэгвэл дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ, Япон, Британиас авхуулаад хөгжиж буй болон буурай орнуудын бага, дунд сургуулиудынх нь үдийн хоол ямар байдгийг зөвхөн нэг өдрийнх нь цэсээр харьцуулсныг сонирхоцгооё.
Франц
Зурагт: дун, шарсан төмс, артишок, тараг, бэрсүүт жүрж, талх, амттан. ( Францын алдартай хоол Moules et Frites)
Францад сургуулийн өмнөх боловсролоос ахлах сургууль хүртэл хүүхдүүдэд "үдийн цайнд" таван төрлийн хоол өгдөг аж. Тус улс шарсан төмсөөрөө алдартай ч сурагчдын цэсэнд долоо хоногт хоёроос илүү оруулдаггүй байна.
АНУ
Зурагт: Шош, будаа, шинэ гүзээлзгэнэ, сүүтэй овьёос.
Тэжээллэг хоол шиг харагдаж байгаа ч бодит байдалд ихэвчлэн бургер, буррито, тако өгдөг гэжээ.
Британи
Зурагт: гамбургер, сараалжтай лууван
Их Британи, АНУ-ын сургуулийн үдийн хоолны чанар бараг адил аж
Япон
Зурагт: Конбу (амтат далайн ургамал), никужага (шар буурцгийн соусаар чанасан ногоотой төмс, үхрийн мах), омлет, хиам, төмсний нухаш, алимтай будаа.
Түүнчлэн жигнэсэн будаа, тахианы шөл, конжактай мисо, шарсан тахиа, онигири, чанасан гич, бууцайны хачрыг Японы сургуулийн өмнөх боловрол болон бага, дунд сургуульд түгээмэл өгдөг аж.
Хятад
Зурагт: Дүпү, жигнэсэн будаа, вандуйтай хуурга болон ногооны хачир
Бразил
Зурагт: Жигнэсэн будаа, шош, талх, банана, ногооны салат.
Тайвань
Зурагт: Амталсан мөөг, татсан гахайн мах, темпуратай хуурсан хятад чинжүү, лууван, гахайн махтай шөл, жигнэсэн амттан, эсвэл жимс жимсгэнэ багтана.
Гана
Соустай будаа
Судан
Тайланд
Зурагт: Жигнэсэн будаан дээр шарсан тахианы мах.
Чех
Чехийн сурагчдын үдийн хоол нь ихэвчлэн шөл, үндсэн хоолноос бүрддэг. Хачирт амттан, эсвэл жимс жимсгэнэ багтана.
Кени
Энэхүү авокадогийн нухаш нь орц багатай, баялаг бус харагдах ч маш тэжээллэг хүнс юм.
Энэтхэг
Зурагт: Карригаар амталсан будааны зутан.
Тосгоны сургуулийн сурагчдыг энд харуулжээ. Энэтхэгт гараараа хоолоо идэх нь хэвийн зүйл юм.
Гондура
Синнамон, ванилаар амталсан будаа юмуу овъёосны зутан.
Финланд
Зурагт: Соустай төмс, хиам, жигнэсэн будаа, эрдэнэ шиш туна загасны салат, ногооны хачир, мандаринтай ундаа, талх, цөцгийн тос, тослоггүй, эсвэл өөх тос багатай сүү багтана.
Ихэнх оронд үдийн хоол нь төлбөртэй байдаг бол зарим улсад үнэгүй аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ