08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 26, 13:01 | ДЭЛХИЙ
Өнөөдөр “Эх дэлхийн цаг” тохиож байна. Байгаль дэлхийгээ хайрладаг хэн бүхэн өнөө оройн 20.30-21.30 цагт гэрлээ унтрааж, энэхүү арга хэмжээнд нэгдээрэй.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгал өөрчлөгдөж буйтай холбоотойгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж ирсэн билээ. Хөтөлбөрөөр хүн бүр цэнхэр гаригаа хайрлан, хүндэтгэж тогтсон цагт гэрлээ зэрэг унтраахыг дэлхий дахинд уриалдаг. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг юм.
Монгол Улс 2010 оноос энэхүү арга хэмээнд нэгдсэн билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ