24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 22, 10:10 | Байгаль орчин
Олон улсын эх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ 2009 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ныг олон улсын эх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг болсон. Олон улсад эл өдөр дэлхийн экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалиа нөхөн сэргээхэд олон нийтийн оролцоо хэр чухал болохыг ард иргэддээ сурталчилж байна.
Энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдрийн 18.30-19.30 цагт гэрэл, цахилгаан хэрэгслээ бүрэн унтрааж, эрчим хүчээ хэмнэн, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад бодит хувь нэмэр оруулахыг уриалжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ