Өнөө жилийн Оскарт үзэгч, нэр дэвшигч нийлсэн 2500 орчим хүн оролцох төлөвтэй

| Нийтэлсэн Mar 21, 7:07 | Танин мэдэхүй

Үзсэн : 264

Энэ жил Оскарын наадам 94 дэх удаагаа зохион байгуулагдана  

АНУ-ын Кино урлаг, шинжлэх ухааны академиас (AMPAS) Оскарын наадмыг 94 дэх удаагаа гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулна. Ёслолын үйл ажиллагааг 2022 оны Бээжингийн өвлийн олимп, хоёрдугаар сарын 13-нд Лос Анжелес хотод зохион байгуулсан “Super bowl”-той давхцахгүй байхаар сонгосон гэнэ.

Ёслолд 2021 оны гуравдугаар сарын 1-нээс арван хоёрдугаар сарын 31-ний хооронд нээлтээ хийсэн шилдэг кинонуудыг шалгаруулна. Одоогоор үзэгч, нэр дэвшигч нийлсэн 2500 орчим хүн оролцох төлөвтэй байгаа бөгөөд Лос Анжелес хотын Холливууд дахь Долби театрт болох юм.

Oscars-Key-Art-Unveiled-By-ABC-First-Look-At-This

Комедиан Режина Холл, Эми Шумер, Ванда Сайкс нар наадмыг хөтлөх аж. Үзэгчдийн таашаалд нийцүүлэх зорилгоор үйл ажиллагаа тус бүрийг өөр өөр хөтлөгч удирдахаар томилжээ. 2011 онд болсон 83 дах удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос хойш гурван хөтлөгч оролцож буйгаараа энэ удаагийн арга хэмжээ нь онцлогтой.

Оскарын наадмын 94 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын үеэр коронавирусийн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах гэнэ. "Нью-Йорк таймс" сонины мэдээлснээр ёслолд оролцох нэр дэвшигчид болон зочдоос вакцин хийлгэсэн нотолгоо, эсвэл ПГУ-ын шинжилгээний хоёр удаагийн сөрөг хариу шаардах аж. Тайзнаас үзэгчид хол зайд суух бөгөөд амны хаалт зүүхгүй байж болох юм байна.

Оскарын "Том тав"-ын шагналд шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг зохиол зэрэг орно. 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд нийт нэр дэвшигчийн жагсаалтыг зарлажээ. Нийт 23 төрөлд кино, жүжигчдийг нэр дэвшүүлсэн байна.

Ямар кино Оскарт хамгийн олон төрөлд нэр дэвшсэн бэ

Оскарт нэр дэвших нь нэр төрийн хэрэг бөгөөд нэг зэрэг олон төрөлд дэвших нь тухайн бүтээлийн чансааг илтгэж буй хэрэг юм. Тэгвэл ямар кинонууд бүх цаг үеийн хамгийн олон номинацад нэр дэвшсэн тухай мэдээг хүргэе.

  1. “All About Eve” (1950): 14 номинаци

all about eve

“20th Century Fox” студийн бүтээл "All About Eve" нь 14 номинацад нэр дэвшсэн анхны кино юм. Энэ амжилтаа маш олон жилийн турш хадгалжээ.

  1. “Titanic” (1997): 14 номинаци

Large_3909

“Paramount” студийн бүтээл “Titanic” кино нь Оскарын 11 төрөлд шагналтай бөгөөд олон жилийн турш хамгийн өндөр орлоготой кино байсан. Сонирхолтой нь, жүжигчид аль ч номинацад шагнал хүртээгүй байна.

  1. “La La Land” (2016): 14 номинаци

La-La-Land-wide-banner

“Lionsgate” студийн бүтээл "La La Land" нь 14 номинацад нэр дэвшсэн хамгийн сүүлийн үеийн кино юм. Энэхүү бүтээл Оскараас зургаан номинацад шагнал хүртжээ.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол