Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний хоёр онгоц мөргөлджээ

| Нийтэлсэн Apr 1, 19:07 | ДЭЛХИЙ

Үзсэн : 394

Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний хоёр онгоц бэлтгэлийн үеэр агаарт мөргөлдөж, дөрвөн хүн амь үрэгджээ.

Эдгээр нь Өмнөд Солонгосын анхны “КТ-1” сургагч онгоцууд байсан бөгөөд зүүн өмнөд хэсэгт орших Сачон хот дахь агаарын цэргийн баазаас нислэгийн бэлтгэл хийхээр ээлж дараалан хөөрсөн аж. Мөргөлдөөн эхний онгоц хөөрснөөс таван минутын дараа, Сачеон баазаас өмнө зүгт зургаан км зайд болсон байна.

Амиа алдсан дөрвөн хүний хоёр нь агаарын цэргийн хүчний тэргүүн дэслэгч, үлдсэн нь сургагчид байжээ.

Тус улсын нисэх хүчин ослын шалтгааныг шалгах ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв.

Эх сурвалж: Сbsnews.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол