Өмнөд Солонгос гадаад ажилчдын визийн хугацааг сунгах болжээ

| Нийтэлсэн Mar 28, 15:03 | ДЭЛХИЙ

Үзсэн : 387

кореа визаqnews

Цар тахлын үеийн ажиллах хүчний хомстлыг шийдвэрлэх зорилгоор Өмнөд Солонгосын Засгийн газар гадаад ажилчдын визийн хугацааг сунгах болжээ. Тус улсын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр дөрөвдүгээр сарын 13-наас арванхоёрдугаар сарын 31-ний хооронд визийн хугацаа нь дуусаж буй 132 000 гадаад ажилчны оршин суух эрхийг нэг жилээр сунгах аж.

Гэхдээ эдгээр ажилчид визээ анх удаа сунгуулах гэж байгаа тохиолдолд л дээрх журам үйлчлэх гэнэ.

Харин өмнө нь нэг жилээр сунгуулаад хугацаа нь ирэх дөрөвдүгээр сарын 13-наас зургаадугаар сарын 30-нд дуусаж буй бол нэмэлт 50 хоногоор сунгах аж.

Ажил олгогчид гадаад ажилчдынхаа өмнөөс сунгуулах хүсэлтийг Засгийн газрын онлайн системээр гаргаж өгөх юм байна.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол