03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 15, 12:12 | ДЭЛХИЙ
Өмнөд Африкт аадар борооноос улмаас үер бууж, 250 хүн амь эрсэдсэн талаар BBC агентлаг өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь, амьд үлдэгсдийг эрэн хайх ажиллагааны явцад нас барагсдын тоо нэмэгдсээр байна.
Үерт 40 723 хүн өртсөнөөс 341 нь нас барсан талаар тус улсын КваЗулу-Натал мужийн Ерөнхий сайд Сихле Зикалала хэвлэлийн бага хурлаараа мэдэгджээ.
Сихле Зикалала хэлэхдээ хүний амь нас, дэд бүтэц урьд хожид байгаагүйгээр хохирсон гэжээ. Мужийн оршин суугчид цахилгаан, ус, хүнсний хомстолд орж буйг ч мөн дурдав.
Өмнөд Африкийн Засгийн газар үерийн улмаас хэчнээн хүн сураггүй болсон талаар нарийн мэдээлээгүй ч өчнөөн тэрбум рандын хохирол амсаж байгаагаа зарлажээ.
Эх сурвалж: Aljazeera.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ