03,Oct 2023
| Нийтэлсэн Apr 29, 17:05 | ДЭЛХИЙ
Зохиолч Сюзань Колинзын бичсэн "The Hunger games" цуврал номын IV боть "The Ballad of songbirds and snakes" 2020 оны тавдугаар сард нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг ботиос сэдэвлэсэн ижил нэрт киног 2023 оны арваннэгдүгээр сард нээх юм байна.
“Lionsgate” кино компанийн мэдээлснээр, "Catching fire" болон "Mockingjay part 1, 2" киноны найруулагч Фрэнсис Лоуренс дээрх шинэ ангийг найруулжээ. Харин зохиолч Сюзань Колинз "Catching fire"-ыг бичсэн Майкл Арндттай хамтран киноны зохиол дээр ажиллах аж.
Киноны агуулгын хувьд үйл явдлын өмнөх хэсгийг харуулна. Тухайлбал, Панамын захирагч цагаан үст Кориолану Сноугийн залуу нас буюу 18-тай үеийг нь харуулах аж. Түүний залуу насны дүрд жүжигчин Доналд Сазерланд тоглосон байна. Залуу Сноугийн гэр бүлд хүнд хэцүү цаг үе тохиож, тэрбээр гэр бүлээ аврахын тулд “Өлсгөлөн тоглоом”-д ялахаас өөр аргагүйд хүрнэ.
Кино цаашид хэрхэн өрнөхийг хүлээх л үлдлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ