Олон жил “дуншсан” Кибер аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөнө

| Нийтэлсэн Mar 31, 16:04 | Эрх зүй

Үзсэн : 427

Арав гаруй жил хүлээсэн Кибер аюулгүй байдлын тухай хуулийг оны өмнөхөн УИХ-аар баталж, удахгүй хэрэгжүүлэх гэж буй. Тодруулбал, ирэх тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх уг хуулийн гол үзэл, санаа нь онц чухал дэд бүтэц бүхий байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах юм. Өөрөөр хэлбэл, банк санхүү, цэрэг, цагдаа, эрүүл мэнд, түлш шатахуун, эрчим хүч, ус, дулаан зэрэг онцгой объектын мэдээллийн систем нь доголдоход нийгэм, эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхүйц 17 салбарын байгууллагын аюулгүй байдлыг хангах аж. Эдгээр байгууллага нь хоёр жил тутамд аюулгүй байдлын хараат бус, хөндлөнгийнхнөөр аудит хийлгэж, үйл ажиллагаагаа сайжруулах зохицуулалтыг тус хуульд тусгасан байна.

cyber security banner

Дээрх хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Цахим бодлого, харилцаа холбооны яамнаас ажлын хэсэг гарган, кибер аюулгүй байдлын үндэсний стратеги, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, цахим халдлага, зөрчлийн үед хариу үзүүлэх төлөвлөгөө, харилцаа холбоо, мэдээллийн технологийн болон мэдээллийн аюулгүй байдлын аудит, кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх журмын төслийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж байгаа аж.

Ташрамд дурдахад мэдээллийн аюулгүй байдал нь хувь хүнээс 80, техник технологиос 20 хувь шалтгаалдаг гэсэн судалгаа бий. Тиймээс иргэд нэн тэргүүнд өөрийн цахим мэдээллийн нууц үгээ бусдаас нууцалж, аль болох ойрхон шинэчилж байх нь чухал. Түүнчлэн дэлгүүрт ороод картынхаа нууц үгийг бусдад хэлэх нь буруу юм. Тухайн картын пин код алдагдвал дансан дахь таны мөнгө "эрсдэлд" орохыг анхаараарай. 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Dssss - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    Hellsosbsv

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • hashmi111 - [36.255.40.172]

    1 жилийн өмнө

    hello

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • B - [192.82.68.108]

    1 жилийн өмнө

    hi

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол