24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 18:06 | ЭНЭ ӨДӨР
Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр тохиож байна. Эл өдрийг Олон улсын театрын хүрээлэнгийн бүжгийн хорооноос 1982 онд анх санаачилжээ. Орчин үеийн балетыг үндэслэгч Жан-Жорж Новеррийн мэндэлсний ойг тохиолдуулан гала цэнгүүн зохиож, энэ өдрийг тэмдэглэдэг байна.
- 1953 оны энэ өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын ABC телевизээр анхны 3D нэвтрүүлгийг цацжээ.
- 1967 оны энэ өдөр АНУ-ын цэргийн зарланг эсэргүүцсэн, боксчин Мухамед Алигийн аваргын сүүлийн цолыг хураан авав.
- 1986 оны энэ өдөр АНУ-ын Лос-Анжелес хотын нийтийн номын санд гал гарсны улмаас 400 000 орчим ном, түүхийн эх сурвалж шатаж, устсан байна.
- 1997 оны энэ өдөр Парис хотод Химийн зэвсгийн асуудлаарх бага хурал болсон бөгөөд олон улсад ийм барааг үйлдвэрлэх, худалдаалахыг хориглов.
- 2011 оны энэ өдөр Английн хунтайж Уиллиам болон Катерин Миддлтон нар Вестминстерт хуримаа хийжээ.
- 2015 оны энэ өдөр АНУ-ын мэргэжлийн бейсболын лигийн “Балтимор ориолес” болон “Чикаго уайт сокс”-ын тоглолт хоосон цэнгэлдэхэд болжээ. Учир нь Балтимор хотод гарсан үймээний улмаас цэнгэлдэхийг ийнхүү хаасан байж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ