Ой, хээрийн түймэр 31.4 хувиар өсжээ

| Нийтэлсэн May 3, 15:03 | Эдийн засаг

Үзсэн : 342

Улсын хэмжээнд он гарснаас хойш нийслэл болон 13 аймгийн 34 сумд нийт 49 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Урьдчилсан байдлаар түймрийн улмаас ойн 101, хээрийн 889.892 га талбай өртжээ. Ингэснээр байгаль экологид 357.2, нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багт ой, хээрийн түймэр гарч, онцгой байдлын алба хаагчид цурманд оруулсан гэнэ.

Иймд иргэд асаасан гал, тамхины цог зэргийг бүрэн унтрааж, айл өрхүүд хашааныхаа өнжмөл өвсийг шатаахгүй байх, гал унтраах багаж хэрэгсэл бэлтгэж, хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байна.

үй хээрий т

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол