Өгөгдлийн шинжээч, малын эмч, инженер хамгийн эрэлттэй байна

| Нийтэлсэн Apr 22, 14:02 | НИЙГЭМ

Үзсэн : 397

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометр судалгаа”-г хийжээ. Тус судалгаагаар, энэ онд өгөгдлийн шинжээч, инженер, барилга угсралтын мужаан, том оврын ачааны автомашины жолооч, малын эмч зэрэг 500 гаруй ажил, мэргэжил эрэлт ихтэй байх аж. Тодруулбал, хамгийн эрэлттэй, өгөгдлийн шинжээчийн ажлын байр 1945 байхад энэ мэргэжлээр 167 л оюутан төгсөж буй гэнэ. Мөн автомашины механик инженер, малын эмч, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер, геологич, найруулагч, эвлүүлэгч, төмөрлөгийн хүдрийн инженер, химийн багш, хоолзүйч, зөөгч тэргүүтэй мэргэжилтнүүд ажлын байрны эрэлтийн 50 хувьд ч хүрэхгүй байгаа судалгаа гарчээ.

Харин ажлын байрны эрэлтээс давсан мэргэжлүүдийн жагсаалтыг нягтлан бодогч нар тэргүүлжээ. Судалгаагаар, энэ чиглэлийн ажлын байр 1300 орчим байхад 2068 хүн нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн байх жишээтэй. Мөн эдийн засагч, англи хэлний болон цэцэрлэгийн багш, барилгын архитекторч, гагнуурчин, оёдолчин зэрэг мэргэжил илүүдэлтэй байна.    

ххняа

279064624_300193425602340_4324154484244367668_n

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол