01,Oct 2023
| Нийтэлсэн Apr 12, 12:12 | СПОРТ
И-спортын алдарт “OG” багийн тухай шинэ цуврал баримтат кино бүтээж байна. Уг цувралыг “BMW”-тай хамтран хийж буй бөгөөд энэ лхагва гарагт буюу маргааш эхний ангийг нь дэлгэцнээ гаргах аж.
Цуврал “Road to TI” нэртэй бөгөөд хуучин тамирчдын талаар уу, эсвэл шинэ залуусынх нь тухай юу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Уг бүтээлийг та бүхэн “OG” багийн албан ёсны Youtube сувгаас үнэ төлбөргүй хүлээн авч үзээрэй.
“OG” нь дэлхийн хамгийн том и-спортын тэмцээн болох “The International”-д хоёр удаа түрүүлсэн цор ганц баг юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ