24,Sep 2023
| Нийтэлсэн May 1, 16:04 | ЭНТЕРТАЙНМЕНТ
“VIP auto, moto festival 2022” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 1-нд өндөрлөх тус фестивалийн шилдэг 32 тамирчны халз тулааны шат дууслаа. Эл шатны онцлох тамирчин нь “Idrift” клубийн 78 дугаартай Б.Золжаргал, “Fortuna” клубийн 12 дугаартай Б.Бат-Оргил, “Obocustoms” клубийн О.Ууганбаяр нар байж, шилдэг 16-д шалгарав.
“Obocustoms” клубийн тамирчин, тус фестивальд түрүүлэх өндөр магадлалтай гэх О.Ууганбаяртай тэмцээнийх нь үеэр товчхон ярилцлаа.
- Сайн байна уу, танай клубээс хэдэн тамирчин фестивальд оролцож байна вэ?
- Манай “Obocustoms” клубээс өнөө жил надтай нийлээд хоёр тамирчин оролцож байгаа. Хоёулаа шилдэг 16-д шалгарсанд маш их баяртай байна.
- Танай нөгөө тамирчин япон хүн юм билээ. Түүний талаар товчхон танилцуулаач.
- Би 2016 онд Япон Улсад автомашин засварын газар ажиллаж байхдаа түүнтэй танилцаж, шавь орж байлаа. Түүнийг Ишиоки Ваки гэдэг. Ингээд 2019 оноос Монголдоо дрифтийн тэмцээнд оролцож эхэлсэн. Энэ жилийн арга хэмжээнд бид өндөр амжилт гаргах зорилготой. Бид түрүүлнэ гэдэгтээ ч итгэлтэй байна.
-Автомашинаа хэр "сойв". Технихийн бүрэн бүтэн байдал талаас нь гэх юм уу?
- Миний машин “Тоёота jzx 100” кузовтой, моторыг нь илүү хүчтэй болгож сольсон. Сүүлийн гурван жил хадгалж, 14 хоног тасралтгүй бэлдсэнээр тэмцээндээ оролцож байна.
- Баярлалаа амжилт хүсье
- Баярлалаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ