Нуурын гүнээс эртний цайз олджээ

| Нийтэлсэн Apr 22, 16:04 | Танин мэдэхүй

Үзсэн : 384

ancient castle

Туркийн Ван жүзүнжү йыл их сургуулийн судлаачдын баг тус улсын Ван нуурын гүнээс эртний цайз илрүүлжээ. Уг цайз нь 3000 жилийн настай. Зүсмэл чулуугаар хийсэн эл цайзыг Урартугийн соёл иргэншлийн олдвор гэж үзэж байна. Урарту нь төмөр зэвсгийн үед Ван голын ойролцоох нутаг дэвсгэрт оршиж байсан хаант улс аж. МЭӨ IX зууны дундуур хүчирхэгжин, МЭӨ VI зууны эхээр Ираны медечүүдэд эзлэгдсэн байна. 

ancient castle 1

Төслийн удирдагч Тахсин Жейлан анх Ван нуурын мангасыг хайж, эл судалгааг эхлүүлсэн байна. Тэрбээр “Олонх археологич, музейн ажилтнууд биднийг нуураас юу ч олохгүй гэцгээж байсан. Хэдийгээр хайж байсан зүйлээ олоогүй ч эртний үеийн түүхэн олдворыг илрүүлсэн нь судалгааны багийнхны хөлс, хүч талаар болоогүйг харуулж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Iflscience.com

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол