03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 11, 7:07 | Технологи
Зар сурталчилгаагаа үр дүнтэй түгээхэд тань туслах “Movie pass” аппликэйшн энэ зун хэрэглээнд нэвтрэх талаар iflscience.com сайтад мэдээлжээ. Энэхүү аппликэйшн нь бизнес эрхлэгчдийн контентыг үр дүнд хүргэх бол нөгөө талаас хэрэглэгчид тус аппликэйшнийг ашигласнаар үнэгүй кино үзэх боломжтой байна. Тухайлбал, уг аппликэйшнд байршсан зар сурталчилгаа, контентыг нүд салгалгүй үзсэнээр таны хэтэвчинд оноо цугларч, үнэгүй кино үзэх эрх нээгдэнэ. Утасны камерыг ашиглан хүний нүдний харцыг танин, сурталчилгааг яг үзэж байгаа, эсэхийг шалгана гэсэн үг.
Хэрэглэгч өөр тийшээ харсан, завсарласан тохиолдолд зар сурталчилгаа зогсох тул хоол хийхдээ эсвэл нүдний хараа шаардсан ямар нэгэн ажил хийнгээ үзэх боломжгүй. Гүйцэтгэх захирал Стейси Спайксын үзэж байгаагаар сурталчилгааг анзаарахгүй өнгөрөхөөс сэргийлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд зар сурталчилгаа үзээд л кино, бүтээгдэхүүн, цаашлаад ирээдүйд компанийн хувьцаа хүртэл худалдан авах завшаан олгож байгаа гэнэ.
Энэ гэхдээ тус аппликэйшний анхны хувилбар биш аж. 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд анхны хувилбар нь кино театрт үзүүлбэр болон цагаа сонгосны дараа цуглуулсан валютаараа төлбөрөө уншуулж хэрэглэдэг байжээ. Харин хүмүүс зар сурталчилгааны үеэр утсаа хардаггүйгээс видео зарын 70 хувийг үздэггүй. Иймээс бизнес эрхлэгчид хүссэн үр дүндээ хүрч, хэрэглэгчдэд ч өгөөжтэй хэлбэрээр эргэн ирж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ