НҮБ-ын тэргүүн Буча хотыг тусгайлан шалгахыг уриалав

| Нийтэлсэн Apr 4, 8:08 | ДЭЛХИЙ

Үзсэн : 314

Буча qnewsУкраины Буча хотод амиа алдагсдын тоо хэрээс хэтэрч, бөөнд нь оршуулж байгаа талаар хотын дарга Анатолий Федорук өчигдөр мэдээлсэн юм.

Тус хотод амиа алдагсдын зургийг харсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “гүн цочирдолд орсон” гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр Буча хотод тусгай мөрдөн байцаалт явуулахыг уриалсан байна. Украины Ерөнхий прокурорын мэдээлснээр, Оросын зэвсэгт хүчний халдсан Киевийн эргэн тойрны бүс нутгаас нийт 410 энгийн иргэний цогцос илрүүлсэн аж.

Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас Буча хотод энгийн иргэдийг хөнөөсөн гэдгийг үгүйсгэжээ. Москвагаас эл мэдээллийг Буча дахь "Украины радикалуудын өдөөн хатгалга" хэмээн нэрлэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг үнэн зөвөөр хэлэлцэхийг хүсжээ.

 Буча хотын дарга өчигдөр Анатолий Федорук "AFP" агентлагт утсаар мэдээлэхдээ "Буча хотын гудамжууд цогцсоор "дүүрсэн" байна. Бид нэг том булшинд 280 хүнийг бөөнд нь оршуулаад байна" гэсэн юм.

Эх сурвалж: Aljazeera

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол