24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 12, 10:10 | Дуу хөгжим
Морин хуурын чуулгынхан “Novel melody” тоглолтоо Улсын филармонийн тайзнаа ирэх бямба гарагт үзэгчдэд сонордуулна. Тус чуулгынхан анхны тоглолтоо хийсэн дөрөвдүгээр сарын 16-ны эл өдрийг уламжлал болгосон нь энэ. Тэд энэ удаагийн тоглолтод Ж.Чулууны “Аялгуу”, “Уулын горхи”, Б.Шаравын “Баярын уянга”, З.Хангалын “Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт”, Г.Алтанхуягийн “Романс” тэргүүтэй Монголын сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлэх юм байна. Тоглолтын удирдаачаар Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж нар ажиллах бол тус чуулгын анхны төгөлдөр хуурч, багш Ц.Уртнасан болон бусад уран бүтээлч оролцох аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ