24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 29, 11:11 | Эдийн засаг
Ноос, ноолууран үйлдвэрлэлийн түүхий эд бол манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Тиймээс Засгийн газраас бизнес эрхлэгч, иргэдэд ноолуур бэлтгэхэд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25, арьс, шир бэлтгэх үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг тус бүр гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, түүхий эдийн үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор эл салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дээрх зээлийг олгох аж.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлд хамрагдах боломжтой аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдийн нэрсийг арилжааны банкуудад хүргүүлээд байгаа аж. Ингэснээр тухайн аж ахуйн нэгж банканд хүсэлт гаргаснаар зээл эзэддээ "хүрэх" юм.
Монгол Улс энэ төрлийн бүтээхдэхүүнийхээ нийт түүхий эдийн 20 гаруй хувийг л дотооддоо бүрэн боловсруулж, бүтээгдэхүүн болгодог. Харин үлдсэн 80 орчим хувийг нь анхан шатны боловсруулалтад оруулаад экспортолдог байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ